Бидний араншин

Leave a comment

Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн Д.Энхбат гуайн бичсэн пост - ыг уншаад их хүчтэй сэтгэгдэл төрөв. Түүний хэлснээр бидний ихэнх маань үнэхээр боолын сэтгэхүйгээр амьдарч байна. Ингээд зарим ажиглаласан зүйлүүдээ нэмж хэлье.

Өөрөө өөрсдийнхөө хувь заяаны эзэн байх чадваргүй, чадахыг ч хүсэхгүй хүмүүс олон юм. Хэн нэгэн захирлын хэлсэн үгийг хууль гэж боддог, эсэргүүцэж байгаа хэсэг нь гэсэн чинь ердөө л нэг муу атаархал, эсвэл нэг муу амин хувиа бодсон, үгүй бол хүнд сүрхий харагдах зорилго агуулсан байх ажээ.

Асуудалд ажил хэрэгч үүднээс биш “даргад сайн харагдах замаар амьдарлаа баталгаажуулах”, эсвэл “энэ муу ийм юм бодож олоод байхдаа яадаг юу юм үхсэн баас гэх санаачлагчид атаархах”, нөгөөгөөр бол “өөр хэн нэгэн түүнд дургүй хүний нөлөөнд амиа хаацайлагчийн” гэсэн үүднээс л хандах юм.

Бас хэний ч хийсэн юмыг таалдаггүй, өөрөө ч огт хийдэггүй, оролцдоггүй, санаанд нь таарах юм гэж үгүй тэгсэн мөртлөө өөрийн хамгийн наад захын асуудлаа шийдэж чаддаггүй нэг хэсэг! Ажил олж хийх юмсан, аав ээжийнхээ ачыг хариулах юмсан гээл нээх сүрхий амьтан яваад л байна, яваад л байна тэгээд ажилд авах гэхээр өөрийгөө ч хүнд зөв ойлгуулж чадахгүй, яг юу чаддаг нь мэдэгдэхгүй (надад ч гэсэн сүрхий чадах зүйл байхгүй л дээ. гэхдээ би чадахгүй гэхдээ суралцаад хийнэ, хичээнэ гэдгээ хэлдэг юмшүү!). Ярилцлагаас гараад нэг найз дээрээ очоод энэ талаараа “сая нэг сэхцэн гар дээр ярилцлаганд орлоо. Ажлын байр нь гэж аймар бүгчим, юу ч хийхчээн болдог ухаантай газар юм бүү мэд” гэхчилэн ярьдаг нөхдүүд!

Харин өөрийн гэсэн тодорхой зорилготой. Хүнд өөрийн юу хүсч байгаагаа ойлгуулж чаддаг. Тухайн хүнтэй харилцахдаа харилцааны ямар түвшинд байгаагаа мэдэрдэг, хүндэтгэн үздэг. Ажилч, хичээнгүй, бүхнийг гэгээлгээр хардаг өөдрөг сэтгэлтэн. Ямар ч асуудлын дэргэд түүнийг харааж зүхэхийн оронд өөрийн гэсэн хувилбартай сууж байдаг хүмүүс олон болоосой.

Зарчмийн асуудал & эмзэглэл энэ тэр гэснээс …

Leave a comment

Твиттерээр зарчмын асуудал, эмзэглэлийн талаар нэг хэсэг л мэтгэлцээн болох шив. Үүнтэй холбоотой нэг жаахан юм бичье.

Нэлээд дээхнэ цас шуурсан (бүүр нэг аймаар юм болоод байсандаа ) xүйтэн орой ажлаасаа гараад автобусанд суулаа. Оройxон байсан тул xүн цөөтэй.

Миний араас нэг өвөө xамаг ам xамар чиx энэ тэрээ баглачиxсан орж ирсэн юм. Xудалч хүнд бол өвөөг орж ирж бараг амжаагүй байхаас эxлээд л Ко эгч “мөнгөө төл, эсвэл улсаас үзүүлж xаруул гэж өгсөн юм байдаг юм бол бушуу үзүүлээд аль” гээл аттаклаж байна аа . Хөөрхий өвөө ам xамрийнxаа боолтыг аваад (сая нэг Ко эгчийн xэлснийг сонсоxтойгоо болж байгаа байx) энгэрээ уxаж ухаж нөгөө “улсаас үзүүл гэж өгсөн юм”- ыг нь гаргаж ирж үзүүлэв. Энэ xооронд бараг 3 минут хэртэй лав болсон байxаа. Гадаа ч xүйтэн байсан, шуургатай. Өвөө ч сайн багласан байсан, өөрийгөө. Бэлдээд ороод ирчиxгүй энээ тэрээ гээд л Ко эгч энэ xооронд юу эсийг xэлэх (төсөөлөгдөж байгаа биздээ). Өвөө тэсэлгүй байдлыг тайлбар хэлсэн нь Ко эгчийг “настай эр xүн байж xүүxэн шиг олон үгтэй” гэж хэлэхэд хүргэж байх юм.

Өөрийнxөө, ажлынxаа төлөө ямар нэг ЗАРЧМИйН юм xэлсэн хэн нэгнийгээ бид ХҮҮХЭН ШИГ ОЛОН ҮГТЭЙ, залуус бол ОХИН ШИГ гэx зэргээр гоочилдгийг анзаарсан минь энэ.

Улс төржчдийг байнга л ингэмээр, тэгмээр, ингэсэнгүй, тэгсэнгүй гэж шүүмжилнэ. Ер нь хэнийг ч гэсэндээ л нэг л их шүүмжилсэн хүмүүс. Гэтэл өөрсдөө оролцоогүй идэвх сул байж тэд ер нь юу хүсээд байгаагаа ч мэднэ  гэж үү? Идэвхтэй хэд нь болохоор даргад  таалагдах гэсэн далтайсан гарууд. За тэгээд Гитлерийн тухай нэг киноны төгсгөлд “муу зүйл бий болох нь сайн хүмүүс дуугай байснаас үүдэлтэй” гэсэн утгатай үг гардгыг санаж байна.

Мессежүүдээ яаж цаг алдалгүй хүлээж авах вэ?

Leave a comment

Утас унтарсан үед явуулсан мессежүүд утсаа асаангуут ирэхгүй байх тохиолдолтой тулгарч байсан уу?

Энэ тохиолдол нь гар утас цэнэг нь дуусч унтарсан, сүлжээнээс гарч явсан гэх мэт утсаа товчлуураар унтрааж сүлжээнээс гарснаас бусад бүх тохиолдлуудад гарах магадлалтай байдаг юм байна.

Хэрэв та гар утсаа асаангуутаа мессежүүдээ хүлээж авахыг хүсч байвал өөрөө өөрлүүгээ мессеж явуулж унтарсан хойгуур чамд явуулсан мессеж байгаа эсэхийг шалгаж болно. Ингэхэд нэгж хайран санагдаад байвал мессежээр нэгжээ шалгах арга хэрэглэхийг зөвлөж байна. Үүний тулд 211-д залгаад 1 гэсэн сонголтыг хийхэд хангалттай. Сохор зоос ч гарлагдахгүй :) Дуудлага хадгалах үйлчилгээ нь мессежээр дамждаг тул хэрэгцээт дуудлагаа цаг алдалгүй авахад энэ арга мөн тохиромжтой байдаг.

Төв замыг хаах график

1 Comment

Энэ жил оройтож эхэлсэн ч төв замыг хааж ирээл засч байнаа. Хийгээд дууссаных нь дараа зөв ажил байж гэдгийг ойлгох болов уу. Хотоос нэгэнт ийм юм хийж байгаа тул бүгдээр үүнтэй уялдуулан ажилаа зохицуулах л болж дээ. Ингээд энэ хуваарийг хүргэж байна.

Zam haah graphic

програмыг энд дарж татаж авна уу.

Эх сурвалж: stop.mn

Follow

Get every new post delivered to your Inbox.